Монголын нийгэмд нөлөө бүхий хэд хэдэн  эрхэмтэй нэр холбогдож байсан загвар өмсөгч, мисс Т.Батцэцэг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлжээ. Мисс Т.Батцэцэг нь 1991 онд төрсөн, МУИС төгссөн. Олон улсын эрх зүйч.

"Сүлд" телевизэд хөтлөгч, "Шилмэл загвар" агентлагийн алхааны багшаар ажиллаж байсан туршлагатай гэнэ. Телевизийн хөтлөгч, загварын алхааны багш асан бүсгүйг ахлах мэргэжилтнээр томилсон Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын даргаар МАН-ын дэргэдэх НАМЗХ-ы идэвхтэн, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат ажилладаг аж.