МАН дэд сайд нараа золионд гаргах уу
2018/10/12
Бүдүүн бүлгийнхэн ээлжит бусаар хуралдав. Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхийн зэрэгцээ хэмнэлт гаргахын тулд 13 дэд сайдаа золионд гаргах талаар ч цухалзуулаад амжжээ.
Ингэснээр хоёр тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзсэн байна. Үнэхээр ч төсвөөс болж хаалттай хаалганы цаана гишүүд муудалцаж, нэгэн рүүгээ чулуу шидэхээс наагуур юм болжээ. Энэ талаар гишүүн Ж.Мөнхбат “33-ын бүлгийнхэнд их төсөв тавьж, М.Энхболдын талынхныг зориуд гадуурхлаа” хэмээн цахим хуудсаараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар руу үгэн тэвнэ нүүлгээд амжсан. Гэвч бүлгийн дарга Д.Хаянхярваа “Төсвийн хуваарилалтаас болж гишүүдийн дунд маргаан, мэтгэлцээн болсон зүйл байхгүй. Бүлгийн хурал тайван болж өндөрлөсөн. Мэдээж гишүүд тойрогтоо аль болох их мөнгө авах гэсэн хүсэл их бий. Гэвч мөнгө нь хязгаарлагдмал учраас үүнд бухимдах, санал зөрөлдөх асуудал байна. Тойргуудын төсвийг дахин нэмэх үгүйг төсвийн ажлын хэсэг мэднэ” гэлээ.
Нийгмийн шуудан сонин
Zochin · 2018/10/13
Odoo bno shuu dee ded said nariig abch uldbel MANam daraagiin songuulaar baikhgui bno biz dee
Zochin · 2018/10/13
Odoo bno shuu dee ded said nariig abch uldbel MANam daraagiin songuulaar baikhgui bno biz dee
зз · 2018/10/12
2 жил гаруйн хугцаанд овоо хэдэн юм хусаа биздээ одоо болно гэдгийг наадуул чинь мэдэж байгаа , хандиваа хэд нуглаад авчихсан
иргэн · 2018/10/12
Ядрах цагт Нөхрийн чанар танигдана гэж энэ дээ Төсөвийн хувиарлалтанаас болж Дэд сайд нэртэй Шагналын Албан тушаалтануудаараа Туг тахих гэж байдаг МАН-ын Удирдах зөвлөлийнхөн ч Хүн муутай зүйл хийж байна даа
Зочин · 2018/10/12
Дэд сайдыг бvрмесен хасах хэрэгтэй.