Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, Алтайн өвөр говиор 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.