Ерөнхийлөгч Х.Баттулга БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унд өнгөрсөн амралтын өдрөөр цахилгаан утас илгээж, Монгол Улсад айлчлахыг урьжээ.

Ким Чен Ун энэ оны сүүлчээр ОХУ-д айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд буцахдаа Монгол Улсад буугаад мордож магадгүй бололтой. БНАСАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2018 онд тохиож байгаа юм. 

БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйтай холбооотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд баярын цахилгаан илгээжээ. “KCNA” агентлагийн мэдээлснээр, түүнд Умард Солонгосын удирдагчийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан байна.

“Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа сүүлийн 70 жилийн хугацаанд янз бүрийн салбарт хүрээгээ тэллээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны ойг тохиолдуулан удирдагч Ким Жөн Ун Монгол Улсад албан ёсоор айлчилна гэдэгт найдаж байна. Энэ айлчлал нь хоёр орны харилцаанд түүхэн үйл явдал болно” гэж баярын цахилгаанд дурджээ.