Шинэ эхлэл дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг батлан даалтанд суллав
2018/10/15

Авлигын хэргээр саатуулагдсан Кэмбрижийн сургалттай Ерөнхий боловсролын "Шинэ эхлэл" дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг батлан даалтаар суллав.
АТГ-аас энэ сарын 10-ны өдөр түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-т заасны дагуу “хахууль авах” хэрэгт холбогдуулан баривчилсан ч энэ сарын 12-н буюу өнгөрсөн баасан гарагт түүний хорих хуулийн хугацаа дуусгавар болсон. Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих хүсэлтийг Баянгол дүүргийн шүүхэд өгсөн боловч Л.Эрдэнээг хорих шаардлагагүй гэж үзжээ.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					