​Сайн байна уу би одоо 24 настай эмэгтэй. Би найз залуутай болоод жил шахам болж байна. Бид 2 байнга харьцаанд ордогүй л дээ.

Тусдаа байдаг бөгөөд ажлийн шалтгаанаас болж бараг сард 2, 3 удаал хийдэг. Уг нь анх хийж байхад аятайхан л байсан гэвч удах тусам хийх сонирхолгүй болоод байх юм. Үүний шалтгаан гэвэл би сексийн тал дээр жаахан нээлттэй биш туршлага муу юм шиг санагддаг. Зарим тохиолдолд нэг тийм өвөрмөц байдлаар хийхийг хүсэх боловч биеэ бариад чаддаггүй. Мөн ингэе тэгэе гээд санаачлага гаргахаар найз залуу маань өөрийгөө муу гэж бодоод гомдох болов уу гэж бодоод чадахгүй юм. Ийм байдлаар давталттай хийх үеэр ямарч сонирхолгүй уйтгартай санагдаад байх вм. Түүнд бас ийм мэдрэмж төрж байгаа болов уу гэж бодохоор улам л уйтгартай санагдаад байна. Оо нээрээ би өмнө нь 1 залуутай уулздаг байсан юм л даа тэрэнтэй хийхэд их эвтэйхэн байсан. Харин одоо босоогоороо юмуу 4 хөллөж байгаад араасаа хийлгэх гэхээр болохгүй юм. Учир нь би жижгэвтэр биетэй учраас өндөр нам 2 зөрөөд байх юм. Гэхдээ өмнөх найз залуу маань бас л өндөр байсан гэвч зүгээр л тохироод л байдаг байсан. Ийм шалтгаанаар уламжлалт болон өөр 1, 2 байрлалаар хийж байна даа. Одоо яах хэрэгтэй вэ би илүү санаачлага гаргаж ярилцах хэрэгтэй юу? Эсвэл түүнд надад төрж байгаатай адил мэдрэмж төрөхгүй байгаа байх гэж найдаад энэ хэвээрээ үргэлжлүүлэх үү?