Төрийн лайвчин хэмээгддэг УИХ-ын гишүүн О.Баасанхүү үнийн өсөлтийг төр хянах ёстой хэмээн ээлжит лайваараа ширүүхэн дуугарлаа.

Шатахууны үнэ 50-100 төгрөгөөр өсч аль хэдийн иргэдийн нуруунд ачаа нэмсэн байхад төр засаг нь чив чимээгүй суугаа энэ үед О.Баасанхүү цагаа олж дуугарлаа хэмээн ард түмэн түүнд ам сайтай байна. Төр засаг нь иргэдээ бус цөөнхөд үйлчилсээр ирснийг захын иргэн мэднэ. Иргэд тэнэг биш төрийн хийж буй бүх үйлдэлд дүнгээ тавьсаар байгаа энэ цаг үед ард түмний талд 76-аас Баасанхүү гишүүн ганцаараа зогслоо.

Тэрээр хэлэх гэсэн үгээ лайваараа дамжуулж хэнээс ч айхгүй хүргэдэгээрээ бусдаас ямагт ялгардаг. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохойөшөөтэй” гэгчээр түүн рүү дайралтууд ирэхийг үгүйсгэхгүй. Гэвч ард түмнийхээ талд зогссон О.Баасанхүү гишүүний талд олон иргэн зогсоно гэдэгт итгэлтэй байна. Түүнийг иргэдийнхээ төлөө олон лайв хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна