Тиффани Адамс гэх эмэгтэй 17 насандаа мөсөн талбайд найзуудын хамт гулгасны дараа гэртээ харьж явах замдаа осолд оржээ. Тэдний зорчин явсан машиныг согтуу жолооч мөргөсний улмаас хоёр машины жолооч болоод өөр нэг зорчигч газар дээрээ нас баржээ. 

Харин Адамс охин гурван долоо хоногийн турш ухаангүй байсан ба бараг үхлээс эргэн ирсэн ч түүний бүсэлхийнээс доош эрхтэн нь мэдээгүй болжээ. Хөл дэрээ босч чадахаа больсон ч тэрбээр өөртэйгээ тэмцэн одоо бол фитнессийн нэр хүндтэй хувийн дасгалжуулагч болсон байна. Үүнээс гадна спортын сэтгүүлийн модель хийхээс гадна хүмүүст урам зориг өгдөг илтгэгч болжээ.