МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын хамтарсан анхны уран бүтээл "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа. 

"Яг түүн шиг" шоугаар Монгол түмний хүндлэлийг илүүтэй хүлээсэн жүжигчин Т.Бархүүд гавъяат маань хоёр жилийн өмнө уг шоуны үеэр хамтран уран бүтээл хийх саналыг тавьж байжээ. Тэдний энэ амлалт биелэлээ олж ийнхүү шинэхэн бүтээл нь мэндэлсэн байна. 

"Чамдаа уусна" дууны аяыг Л.Балхжав хөглөж шүлгийг Ж.Мөнхбат сийрүүлсэн бол дууны өнгө аяс, илэрхийлэмж зэрэгт гавъяат өөрөө продюсерээр ажиллажээ. Харин дууны клипийг "Artech Media" студийн хамт олон бүтээжээ. 

Тус дуу МУГЖ Т.Ариунаагийн "Тэнгэр шиг бай" цомогт багтсан юм. Түүний энэ цомог яруу найрагч О.Дашбалбар агсны шүлгээр нэрлэгдсэн бөгөөд тэрээр уг гайхалтай шүлгийг дуу болгохоор ажиллаж буй гэдгээ ч дуулгалаа. 

Мөн тэрээр шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих тал дээр анхаарч ажиллаж буй бөгөөд үүний анхдагч нь жүжигчин Т.Бархүү байсныг онцолсон юм.