“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн үйл ажиллагааны доголдлын улмаас нийслэл болон таван аймаг эрчим хүчгүй болж, тэг зогсолт хийсэн.

Ослын шалтгааныг тодорхойлж, зарим дулааны станцын удирдлагуудад хариуцлага тооцож, тэдний оронд мэргэжлийн гэх тодотголтой хүмүүсийг томиллоо.

Тодруулбал, “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар “ДЦС-3” ТӨХК Тэргүүн дэд захирал, ерөнхий инженер асан Ү.Төмөрхуягийг томилжээ.  Түүнийг Эрчим хүчний сайд Д.Даваасүрэн санал болгосон гэх. Мөн Диспетчерын үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар тус компанийн дэд захирал, ерөнхий диспетчераар ажиллаж байсан Г.Балжиннямыг томилоод байна.

Т.Сайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин