Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Л.Энхболд олон нийтэд нэгэн ноцтой мэдээллийг дэлгэсэн билээ. УИХ-ын гишүүн энэ үед “Эрдэнэс тавантолгой” лицензтэй талбайгаас 268 мянган тонн алдагдсан байна хэмээн мэдээлж байв. Үүний дараа тэр дахин мэдээлэл хийж, Гаалийн ерөнхий газар шалгалтын дүгнэлтэд “Тавантолгой транс” компани эх үүсвэргүйгээр 390 мянган тонн нүүрсийг хил гаргасан тухай бичигдсэн байна. Гэтэл “Эрдэнэс тавантолгой”-н лицензтэй талбайгаас 340 мянган тонн нүүрс алдагдчихсан байгааг мэргэжлийн хяналтын байгууллагын хөндлөнгийн маркшейдеруудын хэмжилтээр тогтоогоод байна.

340 мянган тонн нүүрс гэдэг бол 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг. Ийм хэмжээний өмч ард түмний халааснаас алга болжээ. Монголын ард түмний өмчийг эргүүлж олох, гэм буруутай этгээдүүдийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох ёстой. Энэ хохирлыг эргүүлэн төлөх ёстой хэмээн мэдэгдэж байсан юм.

Өнөөдөр (2018.10.23) ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлллийн news.mn сайтад бага хэмжээний тодруулга өгчээ. ЗГХЭГ-ын дарга хэлэхдээ:

-Дуулианы дараа нүүрсний хулгайчийг олж илрүүлэх, нягтлах, шалгах үүрэгтэй Засгийн газрын Ажлын хэсэг байгуулагдсан байв. Энэ шалгалтын Ажлын хэсэг олон жилийн турш “Тавантолгой” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой”-н талбайг давж нүүрс хулгайлсан нь тогтоогдсон.

Засгийн газрын зүгээс нүүрс хулгайлсан гэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болгож байгаа.  АТГ болон ЦЕГ, ТЕГ-т хүсэлт хүргүүлсэн.  Орон нутгийн “Тавантолгой” компанид “Тавантолгой транс”-ын Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар ноёрхлоо тогтоож, хууль бус үйлдэл хийж байж болзошгүй байна.

Тиймээс хуулийнханд хандаж, энэ асуудлыг шалгаад “Эрдэнэс Тавантолгой”-г хохиролгүй болгож өг гэдэг шаардлагыг Засгийн газраас тавьж байгаа. Тавантолгойн хилээр экспортолсон нүүрсний хэмжээг олборлосонтой нь харьцуулаад үзэхээр экспортоор гаргасан нь их байна. Тэгэхээр бланстаа тусгахгүйгээр нүүрс гаргасан нь тодорхой байна. Энэ асуудлаар “Тавантолгой” компани, ажнай Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар тайлбар хийх ёстой хэмээн мэдэгджээ.

http://updown.mn