Оройн мэнд! Би нэг залуутай бараг үерхдэг юм л даа надаас 8 ах гадаадад олон жил (сурсан) болсон хүн байдаг. Бид хоёрын харилцаа нэг л их үл ойлголцол байх юм, би болохоор арай драмлаг байхыг хүснэ.

Номон дээр гардаг шиг л гэтэл тэр тийм биш бололтой яг л бусадтай ижилхэн харьцана уг нь 2уулаа ч юм уу таньдаг хүмүүстэйгээ байхдаа бол зүгээр. Ажил дээрээ байхдаа бол тийм биш ( хувийн кофе шоптой) ажил бол ажил гээд байдаг. 10аад хоногийн өмнө яг энэ асуудлаас болж би уурлаад гараад явсан юм. Гэтэл зайлаарай тэр чигтээ гэсэн мсж явууулчихаж. Урьд нь бид 2 хэрэлддэг л байсан хонь чоно 2 шиг байнга нэгнийхээ үгийг сөрдөг ч иймэрхүү үг хэлдэггүй байсан. Би бүүр шоконд ороод байж байсан чинь даргадаа загнуулаад давхар2 стресдсэндээ аргаа бараад уйлаал хариу бичлээ. Гэтэл ажил дээр ажил шиг л байя гэхийн үнэндээ кофе шопын харилцаа нь бид 2 ийг улам хөндийрүүлээд байна. 

Яах ч ёстой юм. Бүх зүйлд уучлаарай нтр гээд мсж бичсэн би хариу бичээгүй. Стори нтрт хариулахаар нь зайлаач гээд явуулчихсан бүүр гомдоод байх юм. Зүгээр зайлаарай ч биш бүүр тэр чигтээ гэж хэлсгийг нь бодохоор л дургүй хүрээд байна. Яах вэ энэ хүн надад сайн болов уу? Асуух юм байна орой хүрээд ирээч гээд нэг дугаар луу маань мсж ( сүүлд харсан) бичсэн байна, юу юм яах гэж байгаан энэ хэзээний мсж юм гэсэн чин хариу бичихгүй таг учир нь олдохгүй ийм хүмүүсийг яах вэ? Насны зөрүү олон болохоор тэгээд байна уу?