Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын эхнэр тансаг зэрэглэлийн эмнэлэгт зээл авчээ

"Шударга ёсыг биеээрээ үлгэрлэж, амиа алдахаас айхгүйгээр тэмцэнэ" гэсэн үгэндээ эзэн болох сайхан боломж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд гарч ирлээ. 

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-аас салбарын сайд, зам тээврийн сайд, УИХ-ын гишүүд зэрэг олон эрх мэдэлтнүүд бага хүүтэй зээл авсан нь тодорхой боллоо. Энгийн ардад гүйгээд гүйгээд олдодгүй энэ зээл яагаад эрх мэдэлтнүүдэд тэрбум тэрбумаар нь олдоод байгааг ард түмэн таниас асууж байна. Шударга ёс үүнээс л эхлэнэ. 

Зээл авсан эрх мэдэлтнүүд дунд Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын "Эпато анарваан" компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнийг нь ч ЖДҮХС-ийн Тамгын хэлтсийн дарга Ш.Сугар баталж "Эпато анарваан" компанийн үүсгэн байгуулагч нь Б.Мөнгөнцэцэг гэж хүн байсан. Бид гэрээ хийсэн" гэх тайлбарыг хийгээд байгаа билээ. Б.Мөнгөнцэцэг нь УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатарын эхнэр юм. Гэтэл энэ компани нь жижиг дунд үйлдвэрлэл биш бүр "тансаг " зэрэглэлийн төрсний дараах сувилахуйн эмнэлэг болж таарлаа. Яахаар жижиг дунд үйлдвэрийн зээл үйлчилгээний бизнес, тэр дундаа Солонгосын Epatant Leberceau компанийн хамтрагчид зээл олгодог юм бол. Ерөнхий сайд та сэлэмээ сугалах цаг боллоо. Эс бөгөөс ард түмэн таны эсрэг сэлэмээ сугалах цаг удахгүй ирнэ биз.

Э.Сүрэн

www.sonin.mn