Сайн байцгаана уу? Би нөхөртэйгээ хамт амьдраад тав гаран жил болж байна. Бид 2 одоо 2 сартай хүүхэдтэй. Нөхөр маань намайг хэд хэдэн удаа хуурж байсан ч дахиж хуурахгүй гэсэн үгэнд нь итгэж уучилсаар л байлаа.

Сүүлдээ хуурахгүй байгаа юм шиг л байсан гэтэл төрсний дараа дахиад л хуурлаа. Энэ удаа би хүүхэдээ бодоод уучилж гэртээ ирлээ. Гэтэл би нөхрөө өмнөх шигээ хайрлаж чадахгүй юм шиг байна. Хуурсан нь бодогдож уур хүрээд гомдолоод хааяа хүүхэдтэй болохоосоо өмнө салах минь яаваа гэж харамсаж хүүхдээ өрөвдөж уйлна. Дахиад хуурах болов уу хуурч байгаа болов уу гэж айж хардаж сууна. Одоо би цаашид яах вэ?