Төрөөс олгож буй хөнгөлөлттэй зээлүүд зорилтот бүлэгтээ биш төрийн албан тушаалтнууд буюу гишүүд, дарга нарын халаасанд орсон нь нэгэнт ил боллоо.

УИХ-ын нэр бүхий гишүүдээс гадна банкны захирал, төрийн тусгай чиг үүрэгтэй албаны дарга нарын нэр ч, баримт мэдээлэлтэйгээ тодорсоор байгаа юм.  Ёстой л 76 гишүүн, сайд, дарга нарын хэд нь нэр цэвэр үлдэх нь цаг хугацааны л асуудал болох нь.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Н.Учрал, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос гадна Төвбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар нар хувийн компанидаа хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой болоод байна.

Тэгвэл ЖДҮХС-аас зээл авсан шүүмжлэлд өртөөд байгаа УИХ-ын гишүүдийн эгнээнд Б.Ундармаа гишүүн “нэгджээ”. Тэрээр 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийн зээл авсан баримт гарч ирлээ.

Б.Ундармаа гишүүн АТГ-т өөрийнх хөрөнгө гэж мэдүүлсэн “Доктор МЭИК" ХХК-даа 700 сая төгрөг авсан байх юм.  Гишүүний өнгөрсөн жилийн ХОМ-ийг харвал түүний хөрөнгө 128 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Эх сурвалж: www.polit.mn