УИХ-ын нэр бүхий гишүүд ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь тодорхой болсон билээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг, УИХ дахь АН-ын бүлэг Засгийн Газрыг огцрохыг шаардаад буй юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдийг зээлээ эргүүлэн төлөх шийд гаргасан бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргахаар болсон билээ.

Тэгвэл ЖДҮ-ийн зээл хариуцдаг байсан ХХААХҮЯ-ны 4 хүнийг  өнгөрсөн шөнө АТГ-аас баривчилжээ. Зээлийг эргэн төлүүлэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулах ажил явагдаж буй бөгөөд үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригийг албадан саатуулж, баривчлах зайлшгүй шаардлага үүсч буй бололтой. Энэ тохиолдолд түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаардлага үүсэх юм.

С.Сарнай

sonin.mn