Дэлхий нийтээр тарж олон хүний амийг авсан Эболо вирусийн халдвартай байж болзошгүй гадаад иргэн энэ сарын 1-ний орой “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан талаар мэдээлэл ирлээ.

Хятадын Бээжин хотоос хөөрсөн “Эйр Чайна”-гийн онгоцоор ирсэн дөрвөн энэтхэг иргэний нэг нь “Эбола” вирус тээсэн байж болзошгүй хэмээн одоогоор тусгаарлан эмнэлэгт байрлуулаад байгаа аж. Халдварт өвчин тээсэн байж болзошгүй тэдгээр иргэдийн гурвыг нь нэгэн хувийн эмнэлэгт шилжүүлжээ.Халдвар тээсэн байж болзошгүй гэсэн гадаад иргэн нь биеийн байдал тааруу, өндөр халуурч, биеэр нь тууралт өгсөн байжээ.

Үхлийн аюултай “Эбола” вирусын халдвар тээсэн байх магадлалтай учраас уг гадаад иргэнийг ирсэн даруйд нь эмнэлэгт хөл хорио тогтоож, дотогш нь нэг ч хүн нэвтрүүлээгүй байна. 

Энэхүү мэдээллийн дагуу Эрүүл мэндийн яамнаас шуурхай ажиллаж, “Эбола” вирус байж болзошгүй шинж тэмдэгтэй гадаадын иргэн хил нэвтэрч орж ирсэн учраас нарийн шинжилгээ авсан. Дээрх иргэдийг онгоцноос буусан даруй хувийн эмнэлэгт хандаж, цуснаас нь яаралтай дээж аван шинжилгээ хийсэн гэх мэдээлэл өгчээ.

Эболо вирус нь шумуулаар дамждаг халуун орны хумхаа буюу маляр гэх вирусын нэг хэлбэр байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. Мал амьтнаас хүнд халдварладаг өвчин учраас Зоонозын өвчин судлалын төвийнхөн нарийвчилсан шинжилгээ хийжээ. Мөн өчигдөр орой ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид шинжилгээний дээжийг явуулсан байна.

Монголд ирээд буй БНЭУ-ын дөрвөн иргэн нь Хаан банкинд мэдээлэл технологийн чиглэлээр ажиллахаар иржээ. 

Өвчний халдвартай байж болзошүгй гэх гадаад иргэдийн талаар ЭМЯ-наас тодруулахад “Энэтхэг улсын дөрвөн иргэний нэг нь өндөр халуурч, бие улаан тууралттай байсан нь үнэн. Харин дээрх мэдээллийн дагуу цусны дээжийг нь Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлэн, тусгайлан шинжилгээ хийсэн. Тухайн иргэнээс авсан дээжээс халуун орны ширэнгэн ойд байдаг шумуулд хазуулсны улмаас “Денг чичрэг” гэх вирус илэрсэн юм. Энэ нь нийгмийн халдварт өвчин биш хэмээн мэдээлэл өгчээ.

Хүнээс хүнд халдварлахгүй. Иймд дээрх иргэн “Интермед” эмнэлэгт хэвтэн хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Хамт явсан гурван энэтхэг иргэнээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй” гэв.

Иймд иргэд та бүхний халуун оронд аялж зугаалахдаа шумуулны тос хэрэглэх, өндөр өвстэй газраар алхахдаа битүү хувцас хэрэглэхийг Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд анхааруулж байна.