Хол ажилладаг нөхөртэй ээжүүд байна уу. Хэр их ярьдаг вэ, хөндийрдөг үү. Манай нөхөр хол ажилладаг, гэхдээ бараг ярихаа байлаа.  Өдөрт 1 удаа л залгавал залгана. Өөр хүүхэнтэй гэж бодохгүй байна аа. Тийм боломжгүй.

Хол байгаа болхоор яаж ч болохгүй өөрийгөө өөрчилж үзье гээд ч нэмэргүй. Бид 8 жил болж байна. Олон жил хамт амьдарсан хүмүүс зөвлөгөө өгөөч. Эсвэл ингэж хэсэг зуур хөндийрөх вэ байдаг уу. Яах ёстой юм болоо. Уг нь гайгүй ухамсартай хүн л дээ. Үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө л явдаг. Би ч эхэндээ залгахгүй байна, тоохоо байлаа гээл үг шидээд байдаг байсан. Одоо ч бүүр дургүй хүрээд залгахаа ч байсан, залгахаар нь би ч авахаа байсан. Энэ чигээрээ хөндийрөөд үр хүүхдээ өнчрүүлэх вий дээ л гэж айж байна. Бусдаар надад салахад алдах юмгүй л дээ. Гэхдээ болж өгвөл үр хүүхдээ өнчрүүлчихгүй тэсээд даваад гарнаа л гэж бодож байна.