"Victoria's Secret 2018" загварын шоу New York хотноо болж өнгөрлөө. Энэ жилийн шоу хэд хэдэн онцлогтой болж өнгөрсөн бөгөөд Бразил улсын супермодел Adriana Lima тус тайзнаа сүүлийн удаагаа гарсан юм. Тэрээр 20 жилийн турш "Victoria's Secret"-ын тайзнаа алхсан билээ. 

Мөн дэлхийн хамгийн алдартай моделиуд болох  Gigi Hadid, Kendall Jenner нар тус шоуны чимэг байлаа. Энэ жил Shawn Mendes болон Halsey нар сахиусан тэнгэрүүдийг алхах зуур уран бүтээлээ сонирхуулсан бөгөөд шоу бүрэн эхээрээ 12-р сарын 2-нд ABC сувгаар цацагдах юм байна.