Сүүлийн үед залуу уран бүтээлчид өөр өөрсдийн чөлөөт уран бүтээлд ихээхэн анхаарлаа хандуулж байгаа билээ. Инээдмийн цуврал бүтээлээрээ өрсөлдөх болсон залуу жүжигчдийн өөрсдийн өнгө төрхийг харуулсан уран бүтээлүүдийг дурьдаад илүүц биз. 

Энэ бүгдээс сүүлийн үед үзэгч олны хүртээлд ихээхэн хүрээд буй Aldar + Jerry инээдмийн цувралын шинэ ангийг хүлээдэг үзэгч олон болжээ. Aldar+Jerry инээдмийн цуврал нь IPTV-д ороод удаагүй хэдий ч залуу үзэгчдийг байлдан дагуулж үзэлтийн тоогоороо ч нэлээд өндөр үзүүлэлттэй контент болоод байгаа юм. Залуу хосуудын харилцааны асуудлыг хөгжилтэйгээр харуулж чадсан Aldar + Jerry цувралын 7, 8, 9-р анги маргаашнаас буюу 11 сарын 13ны мягмар гарагаас эхлэн IPTV-н видео санд нэмэгдэн үзэгч залуустайгаа уулзахаар болжээ.