Нес гэх 12 настай таиланд хүү цахим орчинд олны танил нэгэн болжээ. Учир нь тэрбээр эмэгтэй хүүхэд шиг хувцаслан цахим сүлжээнд сурталчилгааны зураг авахуулдаг аж. 

Несийн нүүрээ будаж, өндөр өсгийтэй гутал өмсөн авахуулсан зураг олон нийтийн сүлжээ сайтаар маш олноор тарж, инстаграмд л гэхэд түүний дагагч нь 280 мянга хүрсэн байна. Нес хүү багаасаа л ээжийнхээ гоо сайхны хэрэглэлээр нүүрээ будаж эхэлсэн бөгөөд эцэг, эх нь нүүр хэрхэн будахыг зааж, зөвлөдөг байжээ. Хожим нь энэ зүйлээрээ мөнгө олох болсон байна. Нэлээд их ашигтай ажиллах болсон жаал хүү ээж, аавдаа зориулан шинэ байшин худалдан авахаар болсон аж.