Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа, Азийн хөгжлийн банкны зөвлөх профессор Руфус Эдвардс, М.Оюунболор нарыг хүлээн авч уулзлаа.

 

Албан уулзалтаар агаарын бохидол жирэмсэн эмэгтэйчүүд, болон хүүхдэд нөлөөлөх сэдвийн хүрээнд санал солилцож, нэг ойлголцолд хүрлээ. Агаарын бохирдлоос иргэдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар мэдээлэлжүүлж, ойлголтыг нэмэгдүүлэх стратеги боловсруулж 2018, 2019 онуудад илүү нягт хамтран ажиллах талаар санал нэгджээ.