Сайн байцгаана уу? Би 25 настай, 2 хүүхэдтэй нөхөртэйгээ, хадам аавтайгаа амьдардаг. Хадам маань архи уугаад үнэхээр хэцүү юмаа.

Бараг өдөр болгон уудаг, уухаараа намайг элдвээр дуудаж, доромжилдог. Хажууд нь байж суухын аргагүй. Би нялх хүүхэдтэй хүний ажил мундах биш. Өглөө босоо л /заримдаа 8 өнгөрөөнө, заримдаа 9 өнгөрөөнө/ босоо л гэрээ цэвэрлэнэ, хүүхдийнхээ хувцас давууг угаана / талхаа барина/ хүүхдээ авна, хоол ундаа бэлдэнэ, хийнэ гэсээр орой болдог. Нөхөр улсын байгууллагад ажилладаг, өглөө гараад бүүр орой ирдэг. Гол асуудал нь хадам хувиараа 1 юм хийдэг юм. Тэгээд л ядраад уучлаа гээл согтуу орж ирнэ.Тэгээд л ийм ч хоол хийлээ, тийм ч хоол хийлээ, ногоотой хоол идэж чадахгүй, төмс лууван, амтлагчтай хоол идэж чадахгүй гээл би уг нь хоол ундаа гайгүй хийдэг. Чиний хийсэн нохойны хоолыг идэхгүй муу алцан гичий, хужаа, .. өдөр шөнөгуй унтахаас өөр юу хийж байгаа юм гээл харааж өгнө.

Би эхэндээ тэвчээд дуугардаггүй байсан, одоо бол өөдөөс нь тэвчилгүй орилж хашгирдаг болсоон. Би уг нь өөрөө даруу төлөв элдэв аашгүй хэн ч харсан дажгүй л бүсгүй. Өдөр болгон стресс бухимдал үнэхээр хэцүү юм аа яах вэ? зөвлөөч