Монголд 1кг үхрийн мах 7000-10000 төгрөгийн хооронд худалдаалагддаг бол Очир Дагинас ХХК-н ТАЛЫН ДОМОГ экспортын хиам 1кг нь 187.500 төгрөгөөр борлуулагдаж эхэллээ.

Махан бүтээгдэхүүний тэргүүлэгч үйлдвэрлэгч ОчирДагинас ХХК өнгөрсөн зун ЭКСПОРТын шинэхэн үйлдвэрээ ашиглалтанд оруулсан бол энэ сараас ТАЛЫН ДОМОГ нэртэй шинэ брэндээ Хятадын зах зээлд гаргаж эхэллээ. Уг Талын домог брэнд 400гр савлагаатай бөгөөд Хятадын хэрэглэгчдийн гар дээр 200юань буюу 75.000₮ хүрч байна

Энэ нь 1кг нь 187.500₮ гэсэн үг бөгөөд бараг нэг бүтэн үхэрийн үнэ хүрч байгаа юм. Хэрхэн 1кг махан бүтээгдэхүүн 20 дахин илүү үнэ цэнэтэй болсон, цаашлаад Хятадын өндөр шаарлагатай хүнсий хяналтыг хэрхэн давж ажилттай экспорт хийсэн нууцыг Очир Дагинас ХХК ны гүйцэтгэх захирал Германы махны холбооны гишүүн Х.Тэмүүжин тайлбарлахдаа Герман технологи, Монголын эко өндөр чанарын мах гэж тайлбарласан юм. Мөн тэрбээр “Хятадын зах зээл, ялангуяа масс бүтээгдэхүүний зах зээл нь Монголын үйлдвэрлэгчид ханган нийлүүлэхэд хэт том тул бид өндөр зэрэглэлийн зах зээл рүү орох нь өөрсдийн үйлдвэрлэлийн болон түүхий эдийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, өндөр үр ашигтай экспорт хийхэд тохиромжтой.

Тэгээд ч Монголын мал, мах нь дэлхийд хамгийн эко, эрүүл тул бид үүнийгээ брэнд болгож хамгийн ашигтай зах зээлд нийлүүлэх нь зөв” гэсэн нь тус компани цаашдаа дэлхийн зах зээлд гарах экспортын стратегийг тодорхойлсон юм.