Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан 500 сая төгрөгийн зээл авсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Түүний "Хос Эрхэс" компани нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 500 сая төгрөгийн зээл авсан нь ил болжээ. Тиймээс хуулийн байгууллагаас Ц.Ням-Осорыг үргэлжлүүлэн шалгахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ