4d1319 3024 x678

   Анх 2009 онд зохиогдож байсан UBS телевизээс зохион байгуулж байсан “Universe best songs” наадам энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

   Жил бүр өөр уриатай болдог наадам энэ жил “Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор болох аж. Энэ жилийн хувьд авьяас, чадвараараа өрсөлдөхөөр 700 гаран залуус бүртгүүлжээ. Наадмын эхний шалгаруулалт өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Харин сүүлийн үед тус наадмыг шүүмжлэх хүмүүс олширсон. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ.

   Тодруулбал эхний хэсэгт энэ жил шинээр бүртгүүлсэн оролцогчид уламжлалт шалгаруулалтаараа шилдэг 15 оролцогчоо шалгаруулж, тэр дундаас Гран-При шагналтныг тодруулах аж. Тэгвэл хоёрдугаар хэсэгт “Universe best songs-2014” наадмын шилдэг оролцогчид болон өмнөх таван наадмын шилдэг оролцогчдын дундаас шилдгийн шилдгийг тодруулж Их Британид хэлний бэлтгэлд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах алтан боломж олгох юм.