Сидней хотын 18 настай бүсгүй эцэг, эхийнхээ ипотекийн зээл,  өөрийнхөө сургалтын төлбөрийг төлөхөд туслах мөнгө олохоор  найдахдаа онгон биеэ интернэтийн дуудлага худалдаанд тавьжээ.  “Сан” сонинд ингэж бичсэн байна. 

Өмнө нь өөрийн онгон биеийг интернэтээр амжилттай худалдсан бүсгүйчүүдийн тухай мэдээ уншаад, түүнд ийм санаа төрсөн гэнэ. “Надад санхүүгийн тусламж яаралтай хэрэгтэй байна” гэж бүсгүй өөрийн шийдвэрийг тайлбарлаад, эцэг, эхийнхээ  орон сууцны зээл, Сиднейн технологийн их сургуулийн сургалтын төлбөрийг төлж, түүнчлэн  машин, сурах бичиг худалдан авахад мөнгийг  зарцуулахаар төлөвлөж байна гэжээ.

Бүсгүй хаанаас мөнгөтэй болсноо эцэг, эхдээ мэдэгдэхгүй гэж бодож байгаа гэнэ. “Ажил олсон гэж хэлнэ” хэмээжээ.

Сонинд бичсэнээр, бүсгүй ийм гэрээ хэлцэл тавьдгаараа зартай нэг сайтад бүтргүүлэхээр бодож байжээ. Дараа нь тэрээр бодлоо өөрчилж,  онгон  биеэ 740 мянган стерлингийн фунтээр (манайхаар -  2 тэрбум 450 сая орчим төгрөг) худалдсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр ярьсан Бразилын 22 настай оюутан бүсгүйтэй  электрон шуудангаар харьцах болсон байна. 

Бүсгүй өөрийгөө онгон гэдгийг нотлосон лавлагааг өрсөлдөгчид танилцуулж, шаардлага гарвал, эрэгтэйн сонгосон эмчийг байлцуулан бас дахин  баталгаа гаргуулахад бэлэн гэдгээ дурдсан аж. Дуудлага худалдаанд ялагч  эр түүнтэй хамт зочид буудалд 12 цаг байх эрх авах гэнэ. Өөртөө Сиенна Пейтон гэдэг нууц нэр өгсөн бүсгүй 100 мянган австрали доллар (188 сая 204 мянган төгрөг) олж авахаар тооцоолж байгаа ажээ. Зар нийтлэгдэх үед  тэр хоёр ч санал  хүлээн авч, өрсөлдөгчид  бүсгүйн тооцоолж байгаагаас олон дахин бага мөнгө төлөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ. 

 

С.Инда

Эх сурвалж: Bataar.mn