13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас эхэлж дөнгөж сая шүүхийн тогтоолыг танилцууллаа. 

Насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, амийг нь хохироосон М.Амарболд, Б.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял оноож, сэтгэл санааны хохирлын 100 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Харин шүүх хурлын явцад гарсан зардал болох 8 сая 400 мянган төгрөгийн хохирлыг барагдуулах шийдвэрийг гаргалаа. 

Тэдэнд холбогдох шүүх хурал нэг удаа мөрдөн байцаалтад буцаж, нэг удаа шүүх хурал нь хойшилсон билээ. 

Талийгаач охины ар гэрийнхэн болон өмгөөлөгчид "Өнөөдөр хурал хойшлохгүй байх. Хүний нялх үрийг хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд зохих ялыг шүүхээс онооно гэдэгт итгэж байна" хэмээн найдаж байснаа илэрхийлж байсан юм. 

Шүүр хурлын гадаа цагдаа нар хамгаалалтанд гарсан бөгөөд хэд хэдэн иргэний хөдөлгөөн, энгийн иргэд шүүх хурлыг үнэн зөв шийдвэр гаргахыг шаардан тайван жагсаал хийж байлаа.