Энэ сарын 22-нд УИХ-ын чуулган хуралдсан. Чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг яагаад өөрчлөв? ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу манай улсад ирээд зэвсэг нийлүүлжээ. Үүгээр яах юм бэ. Ерөнхий сайд бослого тэмцэлд дуудаж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Ингэж бослогод турхирсан Ерөнхий сайдыг би өмнө нь хараагүй” гэсэн юм.

Түүний энэ үгтэй холбогдуулан Батлан хамгаалах яамнаас дараах тайлбарыг гаргажээ.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр өрөөндөө хийсэн мэдэгдэлдээ, "Би ард түмний урдаас зэвсэг бариад явах хүн биш. Өнгөрсөн ням гарагт над руу намын хэсэг хүн утсаар ярьж, уулзах хүсэлт тавьсан. Энэ дагуу би тэдэнтэй уулзсан юм. Тэдний дунд миний таньдаг цэргийн хүн байсан. Тэдний зарим нь бид гудамжинд гарч жагсахад бэлэн гэхэд нь би жагсаал тэмцэлд яарах хэрэггүй гэж зөвлөсөн. Түүнээс би 200 офицертэй зохион байгуулалттайгаар уулзаагүй" гэсэн юм.