Энэ сарын 18-ны өдрийн 04:00 цагийн орчим цагдаагийн байгууллагад залуус зодолдоод байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан Ривер соунд клубт ирэхэд ИНЕГ-т ажилладаг  Х, А нар нь бусадтай маргалдан зодолдсон хэрэг аж.  Зодооны улмаас Х нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад энэ сарын 22-ны өдөр нас барсан байна.

Энэ хэрэгт  4 залууг сэжиглэн, саатуулан шалгаж байгаа юм байна. Тэдний нэг нь Монгол улсын хилээр гарах гэж байхдаа саатуулагдсан аж. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.