​Намайг Г гэдэг одоо 23 настай өнгөрсөн өвлөөс эхлээд их сургуулийн 3 жил гаруй хамт нэг ангид сурч энгийн найзууд шиг сайхан харилцаатай байсан нэг бандиас санамсаргүйгээр үерхэх санал авсан юм л даа.

Анхандаа би түүнд үгүй гэж хэлж чадахгүй шууд зөвшөөрчихсөн юм. Түүнээс хойш өдөр болгон хамт байж хичээл дээр дандаа л хамт суудаг боллоо. Ингэж явсаар сургуулиа ч төгслөө. Бидний хайр сайхан байсан найзууд маань ч үргэлж л сайхан хосууд гэлцдэг байлаа . Гэтэл тэр саяхнаас намайг араар тавьж эхэлсэн. Би одоо яах вэ? Уг нь миний бодлоор тэр их сайн залуу гэтэл сүүлийн өдрүүдэд огт гаргаж байгаагүй зангаа гаргаад байхын гэтэл сэтгэл маань түүнд маш их дасчихсан байдаг.

Өөр хүнтэй яваад байгаа хэрнээ надтай уулзах болгондоо хайртай, салахгүй дандаа хамт байна гэдэг тэр үгийг нь худлаа гэдгийг нь мэдсээр байж би итгэчихээд байхын би одоо яах вэ?

Алдаа гаргачихаад байхад нь юу ч болоогүй юм шиг царайлаад явах уу? Эсвэл түүнээс нэг мөсөн харьцаагаа таслах уу? Зөв шийд гаргахад минь туслаач?