ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, Засгийн газар болон танхимынхаа эсрэг огцруулах бичигт гарын үсэг  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх бичгийг Ерөнхий сайд гаргасан. Ерөнхийлөгчид зөвшилцөх бичгийг өнөөдөр хүргүүлж байна. Чөлөөлөх бичиг ирснээр УИХ-аар хоёр сайдын асуудлыг хэлэлцэнэ” хэмээн мэдэгдлээ.

Сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр танилцуулжээ. Мөн “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болжээ.