Жүжигчин Г.Ундармаа сүүлийн үед цэнхэр дэлгэцээр үзэгч олонтой байнга л тааралдаж байгаа гэхэд болно. Учир нь тэрбээр Авьяаслаг Монголчууд 2018 шоуны шүүгчээр ажиллаж байгаа.

Үргэлж л олны хараанд өртдөг жүжигчин бүсгүй өнгөрсөн долоо хоногт болсон "Онц Думмд" цуврал хүүхэлдэйн киноны шинэ ангийн нээлтэд оролцохдоо тун дэгжин хувцаслажээ. Тус арга хэмжээнд уригдан ирсэн хүмүүс үндэсний хувцас, дээл өмсөж ирсэн байсан. Тэдний дундаас жүжигчин Ундармаар өөрийн дээлээ орчин үеийн хослол чимэглэлээр тун донжтой хослуулсан байв.