Сайн байцгаана уу? Би нөхрөөсөө салаад хоёр жил гаран болж байгаад саяхан эргээд нийлсэн юм хэхэ. Тэгээд өмнө нь хамт байхдаа үргэлж цаг тутамд л хаана юу хийж байгааг нь асууж лай болдог байлаа.

Салаад буцаад нийлснээс хойш ерөөсөө асуумаар ч үгүй санагдах юм. Надад хамаагүй мэтээр. Бид хоёр хүүхэдтэй, гол нь ингэж зөнд нь хаях зүгээр үү? эсвэл бас хугацаа хэрэгтэй байгаа юм болов уу, доромжлохгүйгээр санаа бодлоо солилцоод өгөөрэй