Уул хочит Хафтор Бьернссон гэх исланд эрийг "Хаадын тоглоом" киноны дүрээр нь олон хүн сайн мэдэх билээ. 1988 онд төрсөн тэрбээр одоо 30 настай бөгөөд биеийн өндөр нь 206 см бол жин нь 200 кг орчим аж. 

Спортын тамирчин, жүжигчин, сагсан бөмбөгч гээд олон мэргэжилтэй тэрбээр Келси Хэнсон гэх бүсгүйтэй 2017 оноос болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн сарын эхээр тэд хуримаа хийсэн байна. Түүний бяцхан эхнэр нь 157 см өндөртэй гэнэ.