​Сайн байцгаана уу? Миний захидлыг уншиж бга танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 22 настай залуу эцэг эх дүүтэйгээ гадааадад амьдардаг.

Би энд өглөө нь босоод хичээлдээ яваад харин тарсныхаа дараа орой 9 цаг хүртэл 2 ажил хийдэг. Энэ байдлаар бараг жил байлаа хүн амьтантай ч нийлдэггүй нэг л хэвийн амьдрал… Гэтэл сүүлийн 2 сарын дотор миний амьдралд нэгэн охин орж ирсэн юм . Тэр минь одоо 19 настай энд сурахаар ирсэн оюутан юм. Бид 2 ч их түргэн хугацаанд дотноссон юм. Би гэдэг хүн ямарч завгүй болхооро 5 дахь өдрийн оройг л хүлээж бушуухан түүнтэйгээ уулзаж хамт хондог боллоо. 7 хоногтоо амралтын 2 өдрөө л уулздаг юм. Гэтэл би сүүлийн үед улам их түүнд татагдаж гэртээ ч үзэгдэх минь ховор боллоо.

Энэ байдалд минь ээж аав 2 минь их л таалагдхаа байлаа. Намайг гэртээ бай дүүгэ хар хичээлээ хий хоол ундаа хий энэ тэр гээл. Дахиж гадуур хонуул тэр чигээрээ л зайл гэх юм. Уул нь би гэдэг хүн бүх зүйлээ л амжуулаад л явах юм. Энэнд тэгтлээ их уурлах зүйл байдаг юм уу? Ээж аавдаа юу гэж тайлбарлах уу?