Сайн байна уу. Сэтгэлд бугласан хүнд юмыг яаж шийдэхээ мэдэхгүй олон жил явж байна аа. Би айлын бага, бага байхад л аав архи ууж агсам тавьж, ээжийг зодож хардаж хэрүүл зодоон дунд өссөн.

Бүтэн нойртой хонох үе цөөхөн л байдаг байлаа. Дурсамжтай дурсгалтай өдрүүд бараг ховор. Тийм гэрт тогтож суух нь бид нарт үнэхээр хэцүү ч хэлэх үү, эгч маань эрт гэрээсээ гарч хүнтэй суусан. 18 настайдаа хүүхэд гаргаад одоо 19 тэй 1 хүүтэй. Ах эхнэр 2 хүүхэдтэйгээ аав ээжтэй цуг. Тэр хэд бүгд цуг тус тусдаа нэг хашаанд байдаг. Намайг жоохон байхад л гэрийнхэн ад үздэг байсан юм шиг санагдаад байдаг юм  одоо бодоход. Ээж хааяа чамайг гаргахгүй гэж байдаг бүх аргаа хэрэглээд байхад л яалт ч үгүй гаргасан тэрнээс биш авхуулах гэж их үзсэн гэдэг байж билээ.

Өөртөө тариа хийж, эм ууж байсан гэсэн. Би хүүхэд байхаасаа л өөрийнхөө юмыг хямгадаж хүнд гар хүргэх дургүй, гэрийнхнээсээ өөр ааш авиртай, уур хүрсэн үедээ бүх юмыг хэлээд орилчихдог, миний юм бол миний л юм гэсэн эмх цэгцтэй тийм л хүүхэд байсан. Тийм болохоор ч тэр үү их л ад үзээд байгаа юм шиг ааштай авиртай гэх зэргээр элдвээр хэлж чи ганцаараа ууртай уцаартай нь уу, тэр үед нь алчихдаг байж гэх үгийг их сонсож шаналж өссөн. Тэглээ гээд буруу замаар яваагүй дээ өөртөө л баярладаг. Ээж аав 2 эгч ахын хүүхдүүдтэй цуг байдаг хэрнээ манай хүүхдүүдийг хараад өг гэхэд нэг л дургүй ч юм уу яадаг юм харж өгдөггүй.

Анх 21тэй хүүгээ гаргаад л гэрт суусан одоо 11жил болж байна. 4 сайхан үртэй. Амьдралд дутах юм юу ч алга. Хань минь их сайн хүн. Би гэрийнхэндээ их гомдож уур хүрч байна. Эхний хүүхдээ гаргахад яалт ч үгүй ээж аав дээрээ байдаг байсан. Цуг байх 1 жилийн хугацаанд нөхрийг хялан зэхэн хийж ад үзэж их л хэцүү байдаг байсан. Сүүлдээ 2лаа хэрэлддэг болоод салах дээрээ хүртэл тулахад амьдралын ухаан зааж өгөхийн оронд сал сал гээд хээв нэг хэлээд сууж байсан хүмүүс. Ээж аавтай таарахгүй болохоор нь эгчийндээ байдаг байлаа. Би тэр үед жирэмсэн том гэдэстэй манай нөхөр өглөө гараад л орой унтахын үед ярьж байгаад л орж ирдэг байсан.

Нэг өдөр эгчийн мөнгөнөөс нь 70000 төг алга болоход намайг авсан гэж бөөн хэрүүл үүсч тэр үед л би намайг гэх хэн ч байдаггүйг ойлгосон. Ээж эгч 2 2лаа чамаас өөр авах хүн байхгүй, чи л шоудаа биз гэх үгийг сонсоод хүнд гомдох ямар байдгийг мэдсэн. Тэгтэл өөрийнх нь нөхөр авсан байсан. Би нөхөр чинь л авсан биз гэхэд яалаа гэж тийм юм байдгийн гээд л над руу бүгд дайрч давшилж хэлэх хэлэхгүй үгээр гүтгэж байсныг одоо болтол бодон2 уур хүрдэг. 

Тэр өдрөөс хойш хүргэн ах өөр хүнтэй нь мэдэгдээд салаад явсан. Дүүгээ гомдоож итгэж байсан хүн нь тийм байсныг ч мэдээгүй, жирэмсэн намайг янз бүрээр хэлснийг нь одоо болтол бодож гомддог. Тэрнээс хойш би нөхөртэйгөө 2лаа хоосон ч гэсэн тусдаа гарая гээд л 4 ханатай гэр аваад бүх юмыг 0 цэгээс эхэлсэн. Хэнээс ч юу ч гуйгаагүй хов хоосон 4 ханатай гэрээс байр, байрнаас зуслангийн хаус болгох гэж сайхан амьдарч байна. Бид 2г тусдаа гарахад 2 талын аав ээж 1 ч төг байтугай 1ш зүү ч өгөөгүй. Бид 2 ч одоог хүртэл юу ч гуйж үзээгүй. Одоо 4 дэх хүүхдээ хараад л сууж байна. Тэгэж тусдаа гарснаас хойш 10 жил болж байна. Эгч 1 ч хүүхэд дээр маань ирж байгаагүй. Ямар нэг баяр болоход энэ ямар хүн юм уу гэх мэтээр өхөөрдөөд ч байгаа юм шиг нь надад үнэхээр таалагддаггүй. Аав ээж маань ч тэр 3 4 сар болоход нь л нэг юм багадсан юм авч ирдэг. Бие нь яаж байна ч гэж асуудаггүй. Хэнийг ч гуйхгүй хэнээр ч харуулалгүй 4 хүүхдээ өөрөө ганцаараа гэрээс ч гарах эрхгүй 11 жил сууж байна. Энэ хугацаанд их ганцаарддаг юм байна.

Хажууд хань 4 хүүхэд минь байгаа ч гэсэн хэн нэгэнтэй ярилцмаар үед байнга л ганцаараа. 7 юм уу 14 хоноод амралтын өдөр аав ээж дээрээ очдог ч аяга цай ч аягалж өгдөггүй, хүүхдүүдийг минь байнга зүгээр бай ядаргаатай юм дуугүй бай гэх мэтээр загинаж тавагтай чихрээс нь авая гэхээр авч өгдөг ч юм шиг битгий таваг хуурайлаад бай гэх мэтээр сонин сонин юм ярьдаг. Би дуугай л хүүхдүүдээ загинаад л нөхрөөсөө санаа зовоод л дуугай өнгөрдөг. Очоод ирэхээр нэг л сэтгэлийн зовиуртай тэрнээсээ ч болоод тэр үү очихоос ч дургүй хүрээд утсаар ч ярьдаггүй. Хааяа гарах хэрэг гараад ээжийгээ хүүхэд хараад өг гэхэд хашаа эзгүй, нохой хоолгүй гэх мэтээр ерөөсөө харж өгдөггүй. Тийм болохоор нь гуйхаа ч байсан. Гэрт суугаад л гээд л загинахдаа сайн хэрнээ яагаад гэрт сууж байгааг нь ойлгохгүй байж гэрт суулаа гэнэ. Би зүгээр суугаагүй 3 жоохон хүүхэдтэй цэцэрлэг олдохгүй хандив гэнэ, өгөөд орууллаа гэхэд хэн нэгэн хүн авах болно тэгсэн ч дүү нарыг нь гэртээ харж байгаагаас хойш гээд өгдөггүй, ханиад өвчнөөс нь болоод. Нөхөр ганцаараа бүх юмыг болгох гээд л гэртээ засвар хийх байшин барих мэт хэн нэгэн туслалцаа хэрэгтэй үед хэн ч санаагаараа туслаад өгдөггүй. Гуйгаад ч нэмэр байхгүй. Ээж аавдаа юм авч очдоггүй ч надаас юу горьдох вээ дээ гэж боддог. Ганцхан хүний цалингаар болгох гэж хань минь өлсөж ядрахыг үл мартан ажлаа тараад юм бүхнийг л хийж яваа. Тэглээ гээд бид 2 цагаан сараар тавгийн идээг нь авч өгнө.

Зун ийш тийшээ явахдаа байнга ээжийгээ аваад явдаг. Өнгөрдөг зун л хаашаа ч яваагүй 1 жил өнжсөн. Зуслангийн байшин бариад мөнгө санхүү, цаг зав байхгүй болохоор явж чадаагүй. Тэгтэл ээж маань нэг л дурамжхан байгаа нь илт агаар салхинд ч гарсангүй, та нарыг гуйхгүй гэх зэргээр үг хаядаг. Эгч уг нь машин тэрэг байгаа ч ийш тийшээ явна гэхээр бензин тосондоо зардалдаа болоод явж чаддаггүй. Бид 2 аль болох л бүх баярлуулж байгаа гэж боддог. Хамт байя гэж манай хүн байнга хэлдэг, цуг амьдарвал байраа томруулая гэх зэргээр даан ч ерөөсөө хүлээж авдаггүй. Эгч ах 2 2лаа тусдаа айл болсон хэдий ч аав ээжийн түлээ нүүрснээс цуг түлнэ тогнийхоо ч мөнгийг төлдөггүй байж мөрөөрөө болгох гэж зүтгэж байгаа дүүдээ туслаад барьж байгаа байшинд минь туслаад өгөөч гэхэд хэн ч тус дэм болохгүй байгаад үнэхээр гомдож байна.

Эгчийнхээ хүүхдийг гуйгаад цалин өгөөд хийлгэхээр ял хийж байгаа юм шиг л хандах юм. Ядаж л эгч хүүхэддээ хэлж болно биз дээ ах эгч 2тоо туслаад өг гэж зүгээр хийлгээгүй байхад арай л сонин хүмүүс. Ах бүр бүх юмыг хийж чадах гарын дүйтэй хэрнээ худлаа юу байсан юм, яасан их мөнгөтэй юм хүнд тийм их мөнгө өгч хийлгэж яадийн гэсэн хэрнээ өөрөө 1 ч юм хийлцээд өгчихгүй тэгсэн хэрнээ манай найз юм гагнаад өг гэсэн тийм ч сангийн ажил байна хийгээд өг гэсэн гээд л тэнд нь очоод үнэ хөлсгүй худлаа архидаад явна. Хадам аав ээж ч бас архи уудаг хүмүүс болохоор таарахгүй байдаг болохоор холбоогүй байдаг. Юу ч бэлдэж өгөөгүй байж засаж янзлаад орсон 2 давхар байшинг маань бүх юмтай нь шатаагаад 2 тийшээ болсон. Эгч дүү нар нь ч бас л хувь хувьдаа л өөрсдийгөө гээд л явдаг. Ийм сонин аав ээж байдагт гомдоод байх юм. Өөрийгөө өнчин байсан бол амарч байж гэж бодох болсон. Найруулга муу бол уучлаарай  уншсанд баярлалаа.