Тендер шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх эмнэлгийн байгууллагыг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ/18/11/3

Монгол Улсын Хөгжлийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Банкны ажилтнуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх тухай” битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) иж бүрдлээр худалдан авах бол бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөгийг Хаан банкин дахь МУХБ-ны 5118002715 тоот дансанд тушааж, тушаасан баримтаа авч ирнэ.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь техник хэрэгслийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Компьютерт томографи (CT) болон соронзон резонанст томографи (MRI)-ийн шинжилгээний төхөөрөмжтэй байх;

Тендерийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 19,

Монгол Улсын Хөгжлийн банкны байр, 11 давхар, 1111 тоот өрөө

Ахлах мэргэжилтэн С.Батзориг Утас: 75857070-555