УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилгаар “Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” уриатай гадаадын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах уралдаант шалгаруулалт зохион байгуулж байна. Тус уралдаанд төгсөх ангийн сурагчид оролцох бөгөөд гадаадын их дээд сургуульд суралцахад тавигдах шааардлагыг хангаж байгаа хэдэн ч хүүхэд хамрагдах боломжтой юм.

Энэхүү уралдааны эхний шат болох эссэ бичлэгийн уралдаан өнөөдөр боллоо. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зүгээс аль болох олон хүүхдийг хамруулахыг зорьж буйгаа хэлж байлаа. Хүүхдүүдийн хувьд дөрвөн жилээр 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломж тэр бүр олддоггүй учраас хэрэгтэй ажил бол байгаа юм. Энэхүү уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.