Сургалтын чанарыг сайжруулж, багш нараа чадавхжуулна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан салбарын яам руу хандсан гомдол санал, асуулт их хөвөрсөөр байна.
 
Ер нь сүүлийн жилүүдэд сургалтын чанарын асуудал ерөнхий боловсрол болон их, дээд сургуулиудад их яригддаг болжээ. Залуу шинэ багш нар чадваргүйгээс болж хүүхэд сургаж чадахгүй байна, хүүхэд хохирч байна гэх гомдол ч эцэг эхчүүдээс цөөнгүй ирдэг байна.
 
Мөн хөдөө орон нутагт сургалтын чанараас болж зарим сумдад хүүхдүүд сурч чадахгүй, аймаг нийслэл бараадах тохиолдол зөндөө гардаг гэнэ. Хүүхдийн боловсролд анхаарч сургаж чадахгүй байгаа багш нараа чадавхжуулах ёстой.

Тиймээс ч энэ жилээс эхлэн сургалтын чанарыг сайжруулж, багш нараа чадавхжуулах тал дээр анхаарч ажиллана гэдгийг салбарын сайд нь онцлон хэлжээ.