Ли Хан гэх 11 настай хятад хүү 150 кг жинтэй өаж. Учир нь тэрбээр генийн ховор төрлийн өвчтэй бөгөөд үүний улмаас үеийн хүүхдүүдээ бодвол хэт ихээр иддэг, ойлголт удаан, өсөлтийн эмгэгтэй аж. 

Ли хүү дөрвөн настай байхдаа 42 кг жинтэй байсан нь үеийнхнээсээ 2.5 дахин илүү жинтэй байжээ. Хүүгийн өвчний онош нь 10 гаруй янзын өвчний хавсарсан хам шинж хэмээн эмч нар тайлбарладаг аж. Үүнд жингийн илүүдэл, цусны өндөр даралт гэх мэт.  Гэр бүлийнхэн нь хүүгийн жинг хасахын тулд олон янзын дасгал хийлгэдэг байсан ч хангалттай үр дүн авчирдаггүй байжээ. Тиймээс Хятадын уламжлалт эмчилгээний эмнэлэгт ходоодыг нь багасгах мэс засалд оруулжээ. Үүний дараа биеийн жин нь 142 кг болж буурсан ч удалгүй эргээд л нэмэгдэн 149 кг болжээ. 

Харин одоо эмчилгээний аргаа өөрчилж, галтай эмчилгээ хийх болжээ. Нойтон алчууранд спиртний төрлийн шингэн асгаж тусгайлан бэлтгэдэг эмчилгээ аж. Биен дээр гал асааж өөх тосыг нь хайлуулах үүднээс ийм эмчилгээ хийдэг байна. Ингэж хайлуулснаар тухайн хүн дахин таргалалтыг удаашруулах үйлчилгээтэй байна. Үүнээс гадна эмчилгээндээ бумба тавьдаг бөгөөд энэ нь цусны эргэлтийг сайжруулж, арьсны булчинг чангаруулдаг гэнэ. 

Энэ эмчилгээг хийсэн хоёр сарын хугацаанд тарган хүү 15 кг хасаад байгаа аж.