Шинэ жилийн арга хэмжээний үеэр дээлтэй бүжиглэсэн залууг суудалдаа суухыг шаардсан даргын үйлдэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Сошиал орчинд ч зөв, буруу гэсэн маргаан өрнөж эхэллээ. Дээлтэй бүжиглэсэн эрхэм бол Өмнөговь аймгийн Буяндалай сумын Төхөм багийн тэмээчин. Харин түүнийг дээлтэй байгаа учраас суудалдаа суухыг шаардсан хүн бол Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин. Бид дээлтэй бүжиглэсэн залуутай холбогдож түүний байр суурийг сонслоо.

Б.Буяндэлгэр: Хотод шинэ жилд явах нь гээд эхнэр маань хагас сарын өмнөөс миний дээлийг оёж бэлтгэсэн 

Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Б.Буяндэлгэр гэдэг. Би Өмнөговь аймгийн Буяндалай сумын Төхөм багийн иргэн. Би Аялал жуулчлалын компанид 2001 оноос хойш тэмээчнээр ажиллаж байна. Шинэ жилийн үйл ажиллагаанд урилгаар оролцсон.

Танд үндэсний хувцастай бүжиглэж болохгүй гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

Надад тэгэж хэлэхэд нь би их гайхсан л даа. Намайг суудалдаа суу гэхээр нь би “за” л гэж хэлсэн. Ийм баярт Монгол дээлтэй ирж болдоггүй юм байх даа л гэж бодсон. Надад ямар учиртай хүн шаардлага тавьсныг ч мэдээгүй. Монгол хүн чинь өдөр бүр л үндэсний хувцсаа өмсдөг шүү дээ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу