УИХ гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэд "УИХ-ын дарга М.Энхболдод өөрийн хүсэлтээр огцрох шаардлагыг өнөөдөр хүргүүлсэн, 48 цагийн дотор уг шаардлагыг биелүүлэхгүй бол бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах болно" хэмээн мэдэгдлээ.

Тус цуглаанаа Пүрэв гарагийн 11:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна.