Хэрвээ та одон орны зурхайд итгэдэг бол энэхүү нийтлэл танд яг тохирно. Өөртөө ямар орд тохирох бол гэж та бодож байна уу? Зарим нэг хүмүүс хоорондоо сайхан тохирдог, зарим нь харваас хос биш хүмүүс ч учирна, зарим нэг нь боломжийн харилцаа үүсгээд явна. Өнөөдөр та бүхэндээ хоорондоо гайхалтай тохирох хосуудыг танилцуулах гэж байна. Бэлэн үү? За тэгвэл эхэлцгээе.

1. Загас болон Хилэнц Эдгээр хосууд бие биетэйгээ байхад хөлгүй далайн гүнд байгаа мэт л амар амгалан байж чадна. Тэд ярихгүйгээр бие биеэ ойлгоно, туслалцаа дэмжлэг хэрэгтэй бол үзүүлнэ, инээд баяр хөөр хэрэгтэй бол – өгнө. Энэ хосууд бие биеийнхээ бүх нууцыг мэднэ, муухайг нь ч мэднэ. Энэ бол бүрэн итгэлцлийн шалгуур үзүүлэлт мөн.

2. Бумба болон Ихэр Хэлэх үггүй тохирсон хос. Бие биетэйгээ байхдаа уйдна гэж байхгүй яагаад гэвэл цугтаа байхдаа юу хийхээ сайн мэддэг хосууд. Үүнээс гадна тэдний сэтгэл зүйн харилцаа өндөр түвшинд харилцаа тогтоож чаджээ, тийм ч учраас хэн хэнийхээ бодлыг шууд л уншиж чадна. Хосууд хоёулаа бие даасан хараат бус байдлыг эрхэмлэдэг ч гэсэн энэ нь тэдний харилцаанд эерэг нөлөө үзүүлдэг нь хачирхалтай. Тэд бие биеийнхээ хувийн орон зайг маш өндрөөр үнэлж хүндэлнэ.

3. Матар болон Үхэр Тэд цугтаа хамтын мөрөөдлийн үүлэн дээгүүрээ хөвөх дуртай хос. Тэд бие биенээ хүндлэн дээдэлнэ. Сэтгэлийн гүн харилцаа тогтоосон бөгөөд өдөр болгон л шинэ мэдрэмжийг харилцан авч чаддаг байна.

4. Нум болон Хонь Гал халуун хос. Тэд хөнжилдөө ямар сайхан байдаг гээч. Аз болж зөвхөн хөнжил биш сэтгэлийн хувьд бие биенээ бүрэн гүйцэд ойлгож дэмжинэ. Тэд цагийг цугтаа сайхан өнгөрөөдөг хос.

5. Хилэнц болон Мэлхий Тэд байнга сэтгэл хөдлөлдөө автан явцгаадаг, гайхалтай нь энэ байдал тэдний харилцаанд сайнаар нөлөөлдөг юм. Ямар ч хэрүүл уруул харилцаанд цэг тавихгүй. Тэд амьдралын эрч хүчээр бие биенээ бүрэн нөхөж чадах хос. Халамжтай гэж яана аа.

6. Жинлүүр болон Ихэр Тэдний тохиолдолд оюун ухааны өндөр харилцаа холбож өгч байгаа юм. Тэд цугтаа байхад хэзээ ч уйдахгүй, яагаад гэвэл тэд ярилцах шинэ сэдэв гаргаад л ирнэ, бас цугтаа сэтгэлээ сэргээх сайхан ажил ч олоод хийж чадна.

7. Охин болон Үхэр Тэд тэнцвэрт байдлаа бүрэн барьж чаддаг, цугтаа сайхан амарч биеэ суллах чадвартай. Тэдний толгойд хэн нэгнээ хуурах тухай бодол төрөх ч үгүй, тэд чинь нэгэн бие болчихсон улс.

8. Арслан болон Нум Энэ хос – оюун ухаан болон сэтгэлийн харилцаагаар холбогдсон. Зөвхөн өөрсдийнхөө харилцааг амжилттай босгоод зогсохгүй найз нөхдөдөө ч босгоход нь тусална. Яг л гэр бүлийн сэтгэл зүйчид гэсэн үг.

9. Мэлхий болон Загас Хоорондоо танилцаж байсан үеийг тэд бүхэл бүтэн түүх болгон ярьдаг. Харилцаагаа яаж босгосныг нь ч хүмүүс сонсох дуртай. Тэдний харилцаа яг л сансар огторгуйн түвшинд гэх үү дээ.

 

 

10. Үхэр болон Мэлхий Бие махбодь болон сэтгэл зүйн хувьд тэд гайхалтай төгс харилцаа тогтоож чадна, бие биенээ бүрэн ойлгож байнга тусалж дэмждэг хос. Хэдий хэр урт хугацаанд цугтаа байна төдий чинээ харилцаа батжина.

 

11. Хонь болон Бумба Авантюрист хос гэж зоригтой хэлмээр байна. Тэдэнд хэзээ ч уйтгартай байхгүй яагаад гэвэл тэд цугтаа эрсдэл хүлээж шинэ адал явдалд гарахад бэлэн. Үүнд муу зүйл юу ч байхгүй нь ойлгомжтой.

 

12. Загас болон Үхэр Мөрөөдөмтгий Загас бат суурьтай Үхрээс толгой түших ханиа гэж бодож явдаг, ингээд л бат бөх харилцаа үүсэж эхэлнэ. Тэд яг л төрсөн мэт бие биенээ ойлгоно.

13. Арслан болон Хонь Тэд уран бүтээлч сэтгэлгээтэй хос. Амьдралын сонирхол дүүрэн, эрч хүчээр баялаг. Яг л асаж байгаа гал шиг тэд цугтаа бие биенээ дэмжиж тусалж явна.

14. Охин болон Матар Охины шулуун шударга, зорилгодоо үнэнч зан чанар, харин Матрын буурь суурьтай, ажилч хичээнгүй чанар нь санхүүгийн баялаг авчирч өгнө, бие биенээ нөхөж тэд аз жаргалтай гэр бүл босгох ажээ.

15. Нум болон Бумба Тэдний амьдралын үнэ цэнэ, үзэл бодол нь нэг. Тэд – мөрөөдөгчид бөгөөд уран илтгэгчид. Тэд цугтаа байхад ямар ч мөрөөдлийг хэрэгжүүлж чадна. Хосууд ийнхүү бие биенээ нөхөж, эрч хүчээр сэлбэж явах ажээ. Таныг аз ивээж хайртай хүнтэйгээ учраасай гэж хүсэж байна.

*************************************

Зурхайн ордуудад АЗ ЖАРГАЛ дагуулах өнгөнүүд

Ямар ордод төрснөөс хамаарч тухайн хүний төлөв байдал, зан чанар зэргийг тодорхойлж болдгийг та мэдэх байх. Түүгээр барахгүй сул болон давуу талыг нь ч бас мэдэх боломжтой. Хамгийн гайхалтай нь бүгд үнэн байдаг. Зурхайн орд бүр өөрийн гэсэн өнгөтэй байдаг. Тэдгээр өнгүүд нь аз жаргал авчирна. Хэрэв та ямар нэг зүйл төлөвлөж байгаа болон амжилтад хүрэхийг хүсч байвал өөрийнхөө ордны өнгө бүхий хувцас өмсөх хэрэгтэй.

Хонь Хонины ордныхонд хурц, гэрэлтсэн улаан өнгө зохино. Энэ өнгө нь идэвхтэй байдал, энерги, урам зориг болон хүч чадлыг бэлэгшээдэг.

Үхэр Гол өнгө бол цэнхэр. Тайшрал болон өөртөө итгэх итгэлийг бэлэглэдэг. Түүнчлэн улаан болон цагаан өнгийн холимог болох ягаан өнгө энэ ордныхонд тав тухыг авчирна.

Ихэр Ихрүүдэд тохирох өнгө бол шар. Шар өнгө энерги, гэрэл гэгээ авчрахаас гадна, үйл хөдлөлийг бэлэгшээнэ. Бүтээлч, идэвхтэй байхад туслана. Харин ногоон өнгө ихрүүдэд тийм ч таатай байхгүй ч, эрүүл мэндийг сахиж, өөрийгөө хүндэтгэх үзлийг нэмэгдүүлж, мөн цуцашгүй урам зоригийг өгнө.

Мэлхий Мөнгөлөг, саарал өнгүүд нь мэлхийн ордны бэлгэдэл. Сарны гэмээр мөнгөлөг, саарал өнгө нь энэ ордны хүмүүст тайвшралыг өгөхөөс гадна, сэтгэл хөдлөлийг дэвэргэнэ. Улбар шар өнгө мэлхийнүүдэд тохирно. Учир нь энэ өнгө эерэг мэдрэмжийг түгээдэг.

Арслан Алтан шаргал өнгө баян чинээлэг байдал болон гоо үзэсгэлэнг бэлгэддэг. Энэ нь гаднаа хатуу ширүүн харагддаг арслангийн дотоод гоо үзэсгэлэнтэй яг тохирно. Сэтгэл хөдлөлөө хянах үүднээс цагаан өнгийг сонгох боломжтой. Мөн улбар шар өнгө арслангуудын төлөв байдлыг эерэг тал руу нь чиглүүлэх ач тустай.

Охин Охины ордны өнгүүд бол ногоон болон бор. Сүрлэг жавхлантай бор өнгө охины ордныхонд төгс зохицно. Энэ нь тэдний өөрсдийгөө хорвоо ертөнцийн үнэтэй бэлэг гэж боддог бодолд нөлөөлнө. Ногоон өнгө оюун бодлыг цэвэрлэж, баян чинээлэг амьдралыг илэрхийлнэ.

Жинлүүр Жинлүүрүүд цэнхэр, тэр дундаа усан цэнхэр болон далайн ногоон өнгийг сонгох хэрэгтэй. Гэхдээ цэнхэр өнгө энэ ордны хамгийн эхний сонголт байх ёстой. Жаргал зовлонгийн балансыг тэнцүү байлгаж, аз жаргалыг мэдрэхэд туслана.

Хилэнц Хилэнцийн ордны эсрэг тэсрэг байдал болон ойлгомжгүй гэмээр зан авирт тод ягаан эсвэл час улаан өнгө зохицно. Тэд хорвоод мэндлэхдээ хүч чадал, нууцлаг бүхэнтэй холбогдсон байдаг. Мөн хар өнгө хилэнцүүдэд төгс тохирно.

Нум Нумын ордныхон хүсэл тэмүүлэл, амбицаар дүүрэн байлгаж, хүч чадал болон тансаг амьдралыг бэлэгшээх хөх ягаан өнгийг сонгох хэрэгтэй. Энэ нь цэнхэр болон улаан өнгийн нийлбэр бөгөөд эсрэг тэсрэг хоёр өнгө нь нумын ордны зан авиртай ижил төстэй байдаг байна.

Матар Матрын ордны тогтвортой зан авирт бор өнгө тохирно. Хүлээцтэй, тайван байхад туслана. Матрын ордтой харилцаа тогтоож, тэдний сэтгэлийг татахыг хүсч байвал хар өнгийг сонгоорой гэж бусад ордныхонд зөвлөе.

Бумба Цайвар ногоон, цэнхэр гэх мэт бүдэг өнгүүдийг сонгох нь чухал. Бумбууд эрдэм мэдлэг эзэмших хүсэл эрмэлзэлтэй байдаг. Харин дээрх өнгүүд нь тэдний бодлыг цэгцлэнэ. Мөн мөнгөлөг өнгийг сонгосон ч болно.

Загас Тод болон хөх ягаан өнгөтэй хорвоод мэндлэхдээ л загасууд холбогдсон байдаг. Тэд өөрчлөлт болон авъяас билгийн нэгдэлтэй нягт хамааралтай байдаг ба сэтгэл хөдлөл, мэдрэмж нь дээд цэгтээ хүрсэн загасуудад дээрх өнгүүд тохирно.