Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүүхдийн мөнгөний олголтын талаар эцэг эхчүүдийн дунд мэдээлэл хомс буруу ойлголттой хүн их байна. Жишээ нь хүүхдийн мөнгөнөөсөө хасагдсан өрхүүд 2019 онд мөнгийг нь нөхөж авна гэсэн бодолтой явсаар байгаа аж.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хууль Засгийн газрын тогтоолоор батлагдсан Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 онд батлагдсан босго шугам тогтоох тухай тушаалын хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа билээ.

2018 оны 1-5 сараас эхлэн нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгосон. Харин энэ оны тавугаар сарын 30-наас нийт хүүхдийн 80 хувьд олгох УИХ-ын тогтоол батлагдан гарч зургаадугаар сараас шинээр нэмэгдсэн хүүхдүүдийн мөнгийг олгож эхэлжээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамдаа өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байх ёстой. Мөн арилжааны банкинд хүсэлт гаргасан байх ёстой гэсэн энэ хоёр нөхцөлийг заавал хангаж байх ёстой. Өрхийн мэдээллийн санд бүртгэгдэхийн тулд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдсан байх ёстой. Иргэдийн дунд дээрх хоёр нөхцөлийг заавал бүрдүүлэх ёстой гэдгийг мэдэхгүйгээсээ болоод хүүхдийн мөнгөн тэтгэмж авч чадахгүй байх нөхцөл бүрддэг.

Мөн иргэд өрхийн мэдээллийн санд бүртгэгдээгүй тохиолдолд амьдарч байгаа ус хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаад өрхийн амьжиргааг тодорхойлох судалгаанд хамрагдая гэсэн өргөдлөө өгөөд судалгаанд хамрагдах боломжтой байдаг. 

Хүүхдийн мөнгө олгох босго шугам 554 байдаг. Энэ нь өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн бүртгэлтэй өрхүүд 0-1000 хүртэлх оноогоор үнэлэгдсэн байдаг. 554 оноо буюу түүнээс доош оноотой өрхийн бүх хүүхдүүд хүүхдийн мөнгө авч байсан.

Гэтэл энэ шинэчлэгдсэн судалгаанд хамрагдан авахгүй байгаа иргэд нэг талаараа хүүхдээ хохироож байна. Судалгаанд хамрагдах хүсэлтээ өгөөгүй л бол хүүхдийн мөнгө тань орж ирэхгүй. Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээрээ хүүхдийн мөнгийг нөхөж олгохгүй байх журам гаргахаар төлөвлөж байгаа аж. Энэ журмыг УИХ-д өргөн мэдүүлж батлавал таны хүүхэд 2019 онд нөхөж олгоно гэсэн мөнгөө авч чадахгүйд хүрч байна. 

Эцэг, эхчүүдийн дунд хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл бага байгаа. Тиймдээ ч 2016 оноос хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэх хүүхдүүдийн эцэг эхчүүд 2019 онд мөнгийг нь нөхөж авна гэсэн бодолтой явсаар байгаа.

Яамны зүгээс Хүүхдийн мөнгийг 40 хувьд нөхөн олгохгүй байх чиглэлдээ байна. Хүүхдийн мөнгөнөөс хэмнэгдсэн хөрөнгийг дахин зорилтот бүлгийн хүүхдүүддээ хүнсний талон болгон өгнө гэсэн байр суурьтай байгаа аж. Түүнчлэн хэрэв дахин судалгаанд хамрагдан хүүхдийн мөнгөө авахаар болвол судалгааны хариу гарсан сараас эхлэн л мөнгөө авах аж. Тиймээс иргэдийн дунд өмнө нь аваагүй мөнгөө нөхөж авна гэсэн ойлголт их байна. 

Монголын төр хүүхдийн мөнгийг 100 хувьд нь тарааж чадахгүй хэмээн 40 хувийг нь үлдээж дараа нь өгнө гэж амлалт өгчихөөд одоо 80 хувьд л өгнө тэр хүүхдүүд нь судалгаанд дахин хамрагдах хэрэгтэй хэмээн сууж байна. Нэг ёсондоо дараа нь өгнө өө гээд хуурчаад одоо болохоор өгөхгүй ээ гээд гэдийгээд суух нь дээ.