YouTube сайтнаа өөрийн дөнгөлтийн бичлэг буюу prank хийдэг Рана Зухайр гэх пакистан залуу сүнс болж хүмүүсийг айлгаж байгаад бусдад буудуулан амиа алджээ. 

Тэрбээр толгойноосоо хөл хүртэлээ цагаан даавуу нөмрөн гэр бүлийнхэнээ айлгахаар явж байжээ. Гэвч үүнд нь айсан гэр бүлийн нэгэн гишүүн нь түүнийг жинхэнэ сүнстэй андууран буудаж орхижээ. Энэ хэрэгтэй холбогдуулан бичлэгийг хийж байсан өөр хоёр хүнийг түр саатуулан баривчилаад байгаа аж. 

Рана Зухар өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн YouTube сайтад Lahori Vines нэртэй суваг нээн үүндээ дөнгөлтийн бичлэгүүдээ оруулдаг байсан ч дэлхий нийтээр олны танил болж чадаагүй байжээ.