Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр захирамж гаргаж Чойжингийн Хурц, Жамбын Бямба нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо.

Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба, Хөдөлмөрийн баатар, Геологи-эрдэс зүйн ухааны доктор Чойжингийн Хурц нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Уул уурхай, ашигт малтмалын асуудлыг хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллах юм гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.