Дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдааны талаар МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн  Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаарлагагүй гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн” гэдгийг хэлэв.

Тиймээс одоо хоёр байнгын хороо хуралдсны дараагаар УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах юм байна. Улмаар дээр дурьдсан хоёр асуудлыг хэлэлцэх юм байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.