Монгол Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын албан ёсны мэдээллээс харахад манай улсад нийт 595 Банк Бус Санхүүгийн Байгууллага бүртгэлтэй байна. Үүнээс хөрөнгө орлогоо нээлттэй мэдүүлдэг нийт 35538 төрийн өндөр албан тушаалтны компаниудтай  82 Банк Бус Санхүүгийн Байгууллага нэр нь таарч буй юм.

Үүнээс УИХ-ын 4 гишүүн байгаа бөгөөд мөн Монголбанк, Төрийн Банк, Хөгжлийн банкны удирдлагуудын мэдэлд маш олон ББСБ байгаа нь анхаарал татна.

 

Тодруулбал :

Хөгжлийн банкны хэлтсийн захирал Н.Будбаярын “Женералфинанс” ББСБ

Монголбанкны салбарын захирал Т.Ган-Одын “Ялгуулагч” ББСБ

Монголбанкны салбарын захирал Ц.Мөнхбаярын “Баруун-Урт хөгжил” ББСБ

Монголбанкны газрын захирал Т.Амарсайханы “Бат энд инвест” ББСБ

Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбатын “Арвис-Итгэл" ББСБ

Монголбанкны хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагийн “Болд кредит” ББСБ ( П.Эрдэнэтуяа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бэр юм)

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал премиум” ББСБ

УИХ-ын гишүүн Л.Энхболдын “Ирээдүй Инвест” ББСБ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар капитал партнерс” ББСБ

 

Банк Бус Санхүүгийн Байгууллагын жилийн хүү нь 30 орчим хувь байдаг. Үүнийг "мөнгө хүүлэлт" гэж нэрлэх нь зүйд нийцнэ.

 

Мөн сүүлийн жилүүдэд Монголд банкны хүүг бууруулах нь зөв гэсэн нийгмийн уур амьсгал хүчтэй болсон. Гэтэл Монголын төв банкны эзэд нь өөрсдөө "мөнгө хүүлэгчид" байгаа нь үнэхээр ичгүүртэй хэрэг билээ. Мөн Монголбанк, Хөгжлийн банкны удирдлагууд чухам ямар эх үүсвэртэй мөнгийг ББСБ-аараа "хүүлж" байгааг хууль хяналтын байгууллагууд шалгах нь зүйд нийцэх биз ээ.

sonin.mn