Төв талбай дээр Монголын 30 орчим рестораны тогооч нар ази, европ хоол хийнэ
2026/04/07

Улаанбаатар хотын төв талбай дээр урлаг, соёл, спортын арга хэмжээ зохион байгуулж эхлээд буй. Өчигдөр л гэхэд даамын тэмцээн болсон юм.
Энэ сард төв талбай дээр хоолны өдөрлөг, цирк, ширээний теннис, “Playtime pre event” урлагийн арга хэмжээ, зарим яамны нээлттэй хаалганы өдөр нээгдэнэ гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлсэн юм.
Эдгээрээс хоолны өдөрлөгийг иргэд сонирхдог. Өнгөрсөн жил Узбекистан улсаас тогооч нар авчирч монголчуудыг пловоор дайлсан. Ингэхдээ төв талбайд барьсан 4,000 хүний багтаамжтай асарт орохдоо 5,000 төгрөг төлж, узбек тогоочийн бэлтгэсэн хоолыг амталж байв.
Харин энэ жилийн хувьд олон үндэстний хоолны өдөрлөгийг зохион байгуулах юм байна.
Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас тодруулснаар төв талбай дээр хоолны өдөрлөг дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд болж, Монголын ресторан, зоогийн холбооны гишүүн, дотоодод үйл ажиллагаа явуулдаг 30 орчим ресторан хоолны өдөрлөгт оролцож хятад, солонгос, япон зэрэг ази, мексик, европ хоолыг хийхээр төлөвлөжээ.
Монголын ресторануудын тогоочийн хоолны төрөл, үнэ тарифыг удахгүй тодорхой болгох аж.
Жилийн турш төв талбай дээр зохион байгуулж буй арга хэмжээнд нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний зардал гардаг гэв.
Өнгөрсөн жил долоон өдрийн хөтөлбөртэй хоолны өдөрлөгт нийслэлээс нийт 600 гаруй сая төгрөгийн зардал гарчээ.







DR. ADITYA · 2026/04/10
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .[email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .[email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
zochin · 2026/04/09
Өдөрлөгийнхөө графикыг гаргаж олон нийтэд танилцуулахгүй бол тэр болгоныг мэдэхгүй өнгөрөөгөөд бна шүү.
Зочин · 2026/04/07
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/04/07
PISDUU GJ ENE TALBAIG CHULUUTEI BAILGAACH EEE. HOTIIN DARGAAA. MUU KOMMUNIST NOVSHOO
Зочин · 2026/04/07
Аль рестораны хоол илүү гэдгийг мэдэхийн тулд олон хоол амсаж үзэх боломжтойг бодож бага порц бага үнээр амталгаат худалдаа явуулаарай.
Зочин · 2026/04/07
URN SHINEGENE AMSI BOOB DOLOOMOOR BOOW XXMOOR80955877